CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

FAST дуран 300 ширхэг пулсар илрүүлжээ

03-31-2021 16:07

Гүйжөү мужийн Пинтань шяньд байрлах 500 метрийн диаметртэй “Тэнгэрийн нүд” буюу FAST дуран ашиглалтад орсоноос хойшхи хугацаанд нейтрон од болох 300 ширхэг пулсар  /Pulsar/  одыг илрүүлээд байна. Зарим нейтрон одны эргэлтийн тогтмол чанар нь атомын цагаас илүү өндөр нарийвчлалтай байдаг учир эдгээр оддыг ашиглаж оддын аймаг /тэнгэрийн заадас/ доторх байршлыг тогтоох нь оновчтой юм. Пулсар одны физикийн өндөр нарийвчлалтай тогтмол шинж чанарыг ашиглан одон орныг судлах нь дэлхий дээрх лабораторид ажиллахаас илүү үр дүнтэй арга гэж одон орны эрдэмтэд үздэг ба энэ нь хар нүхний нууцыг тайлахад хамгийн дөхөм аргачлал болохыг үгүйсгэхгүй.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр