CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Филиппиний засгийн газар "SINOVAC" вакциныг худалдан авав

03-30-2021 11:36

Филиппиний засгийн газар Бээжингийн Кэшин биотехнологийн ХХК-аас худалдан авсан "COVID-19”-ийн анхны бүлэг "SINOVAC" вакциныг өнөөдөр буюу энэ сарын 30-нд тус улсын нийслэл Манилад хүргэсэн байна. Филиппинд суугаа Хятадын Элчин сайд Хун Чилян болон Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте вакциныг хүлээнгэн өгөх, угтан авах ёслолын арга хэмжээнд оролцов. Энэ удаад Филиппиний тал нэг сая тун "SINOVAC" вакцин худалдан авсан юм. Худалдан авалтын үйл ажиллагаа Филиппиний засгийн газар болон Бээжингийн Кэшин ХХК-ны хооронд тогтоосон гэрээний дагуу болсон юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр