CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөдөлдөг буудал гэгддэг Панда галт тэрэг

03-25-2021 14:23


Панда галт тэрэг энэ сарын 24-нд Чэндү өртөөнөөс Чэнкүн төмөр замаар Э Мэй өртөө рүү анхны аяллаа эхлүүлжээ. Аялал жуулчлалын зориулалт бүхий Панда галт тэрэг нь тав тухтай унтлагын өрөө, аюулгүйн электрон цоож, бүх галт тэргийг хамарсан Wi-Fi, хүссэн үедээ халуун усан орох өрөөө, шатрын өрөө, KTV, коктель ундааны газар, хоолны газартай. Орон сууц, идээ ундаа, аялал жуулчлал зэрэг үйлчилгээг нэг дороос авч болох одон зэрэглэлтэй “хөдөлдөг буудал” аяллаа эхлүүлснээр хүмүүсийн анхаарлыг татаж эхэллээ.

Панда галт тэрэг 12 вагонтой. Үүнд тансаг зэрэглэлийн нэг вагон, зөөлөн ор бүхий хоёр вагон, энгийн унтлагын ор бүхий таван вагон, хоолны зориулалт бүхий нэг вагон, дуу хөгжмийн болон амрах, ажлын гээд тус тус нэг вагонтой. Нийт зочид хүлээн авах 252 өрөөтэй аж. галт тэрэгний дарга Ванлэйн танилцуулж буйгаар Одон зэрэглэлийн хөдөлдөг буудал бүхий Пандаа галт тэрэг өдөр тутмын үйлчилгээнээс гадна үйлчлүүлэгчдийн хүсэл шаардлагын дагуу одон зэрэглэлийн буудлаар үйлчлүүлж буй хүмүүст тусгай зориулалтын үйлчилгээ үзүүлэх аж. Баг хамт олноороо аялж буй зорчигчид үдээс хойших цайллага, үдэшлэг цэнхүүн зохион байгуулах боломжтой юм байна.

Панда галт тэрэгний тасалбарыг ZhinengChengdu APP, Xiecheng APP болон бусан холбогдох шугмаар захиалах ажээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр