CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өнөөдөр Дэлхийн цаг уурын өдөр

03-23-2021 10:41

Өнөөдөр буюу 3-р сарын 23-ны өдөр нь Дэлхийн цаг уурын өдөр юм. Дэлхийд 61 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа тус өдөр Хятад улс даяар цаг уурын мэдлэг, дэлхийн цаг агаарын онцлог зэрэг холбогдох танилцуулгыг оюутан сурагчдад сурталчлах ажлыг хийж байна. 

Тэртээ 1960 оны 6-р сард Дэлхийн цаг уурын байгууллага жил бүрийн 3 сарын 23-ны өдрийг Дэлхийн цаг уурын өдөр болгох тогтоол батлаж байсан бол 1961 оноос уг тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ өдөр хүмүүст цаг уурчийн ажлын чухлыг таниулан, цаг агаарын шинжлэх ухааны үр бүтээлийг агаарын аялал, далайн аялал, усан ашиглалт, хөдөө аж ахуй болон бусад салбарт хэрхэн хэрэгжүүлж байгааг тайлбарладаг юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр