CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Тэнгисийн гүний шумбагч аппарат ашиглалтад оров

03-17-2021 10:45

Хятад улсын 13-р таван жилийн төлөвлөгөөнд тусгагдан бодит ажил болж хэрэгжсэн "Тэнгисийн гүний чухал технологи болон тоног төхөөрөмж" хөтөлбөрийн бүтээл тэнгисийн гүний шумбагч аппарат "Fendouzhe"-г 2020 оны 11 сард, Номхон далайн Баруун хэсгийн Марианы хонхорт амжилттай туршжээ. Туршилтын үер далайн 10909 метрийн гүнд “зорчигчтой” шумбалт хийсэн байна. 

"Fendouzhe" аппаратыг Хятадын усан онгоц үйлдвэрлэлийн корпораци бүтээсэн бөгөөд энэ сарын 16-ны өдөр Хайнань мужийн Саньяад ХШУА-гийн далайн гүний судалгааны газарт хүлээлгэн өгсөн байна. "Fendouzhe" аппаратыг далай тэнгисийн судалгааны зориулалтаар ашиглах болно.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр