CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөх мөрний дээгүүр зургаан шугамтай хос урсгалт гүүр баригджээ

03-17-2021 10:37

Хятадын Хүбэй мужийн Хүнхү хот болон Чиби хот нь Хөх мөрний хоёр талд байрладаг. Энэ сарын 16-нд Чиби гүүрийн барилгын ажил дуусаж дээрх хоёр хот гүүрэн замаар холбогджээ. Чиби гүүрийн нийт урт нь 1380 метр ба гүүрийн гол хэсгийн ган бетон дамнуурга нь 720 метр аж. Зурган шугамтай хос урсгалт энэ  гүүрээр 100км/цагаас дээшгүй хурдтай зорчих ёстой юм байна

Гүүрийн зураг төслийг Хятадын төмөр зам, гүүр судалгааны академи гаргасан бол Хятадын төмөр зам, гүүр барилгын товчоо барилгыг гардан гүйцэтгэж, Хүбэй мужийн зам тээврийн хөрөнгө оруулалтын корпораци санхүүжүүлжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр