CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын “Тяньвэн” удахгүй Ангараг дээр бууна

03-05-2021 13:08

   БНХАУ-ын “Tianwen-1” сансар судлалын аппарат Ангараг гарагийн тойрог замыг 4.8 км/секунд хурдтайгаар туулж байгаа бөгөөд Улаан нүдэн гараг дээр таваас зургаадугаар сарын хооронд газардахаар төлөвлөж байна гэж Сансрын шинжлэх ухаан, технологийн корпорациас мэдээллээ.

   “Tianwen-1” аппаратын эх дэлхий рүү илгээж ирүүлсэн Ангарагийн өндөр нягтаршилтай анхны гэрэл зургууд нь шинжлэх ухааны томоохон мэдээллүүдийг багтааж байна гэж Хятадын УТЗЗ-ний гишүүн, Сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацын Шинжлэх ухаан, технологийн хорооны дарга Бао Вэйминь Хятад улсын хоёр хурлын нэг болох УТЗЗ-ын хурлын үеээр сурвалжилга өгөхдөө мэдэгджээ

   Өнөөдрийн байдлаар, “Tianwen-1” Улаан нүдэн гараг дээр буух товлосон хэсэгтээ буухад тоос шороо үүсэх эсэхийг урьдчилан судалж, Ангарагт газардах таатай цаг уурын ажиглалт хийж байгаа юм байна.

  “Дэлхийн хэмжээнд Ангарагийг судлах 47 хөтөлбөр хэрэгжүүлсэн байдаг. Америк 22, Орос 20 байх бол ойролцоогоор гуравны хоёр нь бүтэлгүйтсэн. БНХАУ энэхүү гарагийн судалгааг хожуу эхлүүлсэн хэдий ч төхөөрөмжөө өндөр бүтээмжтэй, шинэлэг загвараар бүтээсэн тул нэг удаагийн хөтөлбөрөөр гарагийг бүтэн тойрч, газардаж, судалгаа хйихийг зорьж байна” гэж тэрээр нэмж хэлжээ.


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр