CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Залуу боловсон хүчний семинар болов

03-02-2021 13:46

Хятадын коммунист намын Төв хорооны Намын сургуульд 2021 оны залуу кадруудын хаврын семинарын нээлт энэ сарын 1-нд эхэллээ. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин тус арга хэмжээний нээлтэд чухал үг хэлжээ. Коммунист намын боловсон хүчин өөрсдийгөө албан тушаалтан бус харин жирийн иргэд хэмээн үзэх хэрэгтэйг залуу боловсон хүчнүүд насан туршдаа санаж явах ёстой. Ард түмнээр багшлуулж, ард олныхоо дунд анд нөхдийнхөө хүрээллийг олж байж амьдралын бодит байдлыг ойлгож, ажлаа сайн хийх боломжтой. Ард түмний аз жаргал, үндэстнийхээ сэргэн мандалтын төлөө байх Хятадын коммунист намын үүрэг хариуцлагаа бат санаж, намаас ард түмэнд чин сэтгэлээсээ үйлчлэх үндсэн зорилтыг хэзээд баримтлах хэрэгтэй гэж Ши Жиньпин онцлов.

Хятадын коммунист намын Төв хорооны Намын сургууль нь Хятадын коммунист намын Төв хорооны ахлах, дунд түвшний удирдах ажилтан, шилдэг залуу, идэр насны боловсон хүчнийг бэлтгэдэг байгууллага юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр