CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ хоёр жил дараалан 10000 доллароос давлаа

03-01-2021 11:39

Энэ сарын 28-нд Хятадын Үндэсний статистикийн газар Хятад улсын 2020 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаарх статистикийн мэдэгдлийг нийтлэв.

2020 оны дотоодын нийт бүтээгдэхүүн 101 их наяд 598 тэрбум 600 сая юаньд хүрсэн гэсэн урьдчилсан дүн гарчээ. Энэ нь өмнөх оныхоос 2.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнд нэгдүгээр үйлдвэрлэл буюу хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нэмэгдэл өртөг 7 их наяд 775 тэрбум 400 сая юаньд хүрч, 3.0 хувиар өсчээ. Хоёрдогч үйлдвэрлэл буюу аж үйлдвэрлэлийн нэмэгдсэн өртөг 38 их наяд 425 тэрбум 500 сая юаньд хүрч, 2.6 хувиар өсчээ. Гуравдагч үйлдвэрлэл буюу бусад салбаруудын нэмэгдсэн хэмжээ 55 их наяд 397 тэрбум 700 сая юаньд хүрч, 2.1 хувиар өссөн байна.

2020 онд, Хятадын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 72447 юаньд хүрчээ гэсэн урьдчилсан тооцоолол гарч байна. Энэ нь өмнөх оныхоос 2.0 хувиар өссөн үзүүлэлт аж. Улирлын хувьд, 2020 оны эхний улиралд ДНБ өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар буурч, 2-р улирал 3.2 хувь, 3-р улирал 4.9 хувь, 4-р улирал 6.5 хувиар тус тус өссөн байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр