CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын вакцины эргэн тойронд

02-26-2021 13:58

Вакцин бол цар тахлын эсрэг хамгийн том зэвсэг гэдгийг ДЭМБ санал болгосоор байгаа бөгөөд олон улс орон хүлээн зөвшөөрч байгаа.

2020 оны 12 сарын 15-аас Хятад улс эрсдэлтэй бүлгийн хүмүүст вакцин тарьж эхэлсэн юм. Хоёр сар гаруйн хугацаанд үргэлжилж буй коронавирусын вакцинжуулалтын ажил хүмүүсийн анхаарлын төвд байсаар. Өнөөдрийн байдлаар Хятад улс хоёр төрлийн вакциныг 20 сая гаруй хүнд тариад байна. Хятадын үндэсний эмийн корпораци нь Хятадын Төрийн зөвлөлийн шууд удирдлагаар эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Хятадын төрийн өмчит компани юм. Англи нэр нь "China National Pharmaceutical Group Corporation" гэх ба товчилсан нэршил нь  "SINOPHARM". Тухайн компаний албан ёсны вэб сайт нь www.sinopharm.com аж. Нөгөө нь Бээжингийн Кэшин биологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ХХК, англи нэр нь "SINOVAC" юм. Тус компаны албан ёсны вэб сайт нь www.sinovac.com.cn. БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт бэлэглэсэн 300.000 тун вакцин нь SINOPHARM компанийн бүтээгдхүүн юм. Хятадын вакцины аюулгүй байдал болон үр нөлөө нь ямар вэ гэдэг асуудлаар Жүн Наньшань академич сурвалжлагчид хариулахдаа "Вакцинд хамрагдсан анхны бүлэг хүмүүсийн биед үүссэн эсрэг биет 90 хувиас дээш түвшинд хүрсэн. Одоогийн байдлаар Хятад улсын үйлдвэрлэсэн вакцинд хамрагдсад хамгийн багадаа хагас жил хамгаалагдах болно" гэжээ.  Үүнээс гадна мэргэжилтнүүд "SINOPHARM" болон "SINOVAC"-ийн аюулгүй байдал өндөр бөгөөд үр нөлөө сайн гэдгийг хэлж байна. Вакцинжуулалтын дараа биед харшлах хөнгөн илэрц үүсэх тохиолдол 100 мянган хүнд 6 байх бол тарилга тариулсны дараа халуурах, тарьсан хэсэг өвдөх зэрэг таагүй байдал үүсэх боломж 1 сая хүнд 1 тохиолдох магадлалтай гэж байна. Хамгийн хүсмээргүй таагүй байдал үүсэх эрсдэл 1 сая хүнд 3 тохиолдол юм байна. Өнөөдрийн байдлаар Хятад улсад вакцинд хамрагдсан хүний тоо 20 сая гаруй хүн болоод байна.  Хятад улсын халдварт өвчнөөс урьчлан сэргийлэх, хяналтын төвийн судлаач Сяо Имин хэлэхдээ "Бүх хүн амын 80 хувь вакцинд хамрагдвал сүргийн дарахлаа тогтсон гэж үзнэ гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр