CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Монголын Гадаад харилцааны сайд нар утсаар ярьжээ

02-25-2021 11:15

Энэ сарын 24-нд, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И түүнтэй утсаар ярьжээ.

Ван И, “Хятад, Монголын сайн хөршийн найрсаг харилцааг Хятадын тал дээд хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд хөршүүдийн дипломат харилцааны онц чухал байранд тавьдаг юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хурдацтай хөгжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа баялаг амжилт оллоо. Энэ жил хоёр орны хувьд маш чухал түүхэн ач холбогдолтой үйл явдал тохионо. Тодруулбал, ХКН болон МАН байгуулагдсаны 100 жилийн ой давхцаж байгаа юм. Талууд хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтуудын дагуу Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцааг илүү баялагжуулж, хоёр ард түмэн ач тусыг нь хүртэх ёстой.

Гэнэтийн цар тахлын эсрэг Хятад, Монгол хоёр орон жаргал зовлонгоо хамтатган, харилцан туслалцаж, хоёр орны харилцааг шинэ өндөрлөгт гаргалаа. Монголын талаас хандивласан 30 мянган хонь хоёр орны иргэд, олон нийтийн дунд ярианы өргөн сэдэв болсон төдийгүй Хятадын талаас тусламж болгон илгээсэн вакциныг саяхан Монголын талд хүлээлгэн өгсөн юм. Цар тахлын эсрэг хоёр тал хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн эрчимжүүлэхийг хүсэж байна.

Эдийн засаг, худалдаа бол Хятад, Монголын харилцааны чухал тулгуур салбар юм. Талууд “Бүс ба зам”, “Талын зам” санаачилгуудыг сайтар холбож, хамтын ажиллагаагаа тэлж, цар тахлын учруулсан хохирлыг эртхэн нөхөж авчрахаар ач холбогдол өгч ажиллах нь зүйтэй” гэжээ.

Б.Батцэцэг, “Цар тахлын эсрэг ажилд тусалсан Хятадын талд талархал илэрхийлж байна. Цар тахлын нөхцөлд ч хоёр тал харилцаа холбоогоо хөгжүүлж, хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж ирсэнд сэтгэл ханамжтай байна. Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцааг хөгжүүлэхэд Монголын засгийн газар маш их анхаардаг бөгөөд Хятад улстай улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, улмаар хоёр орны харилцааг тасралтгүй урагшлуулах болно” гэв.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр