CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

30 гаруй Сипахын бужмар нэг дороо харагджээ

02-24-2021 14:40

Маш ховор шувууны нэг Бужаргын овгийн Сипахын бужмар нь Хятад улсын өмнөд хэсгийн Юннань мужийн ууралхаг бүсэд цөөхөн тоотой бий. Жилийн эхэнд буюу 1-3-р сарын хугацаанд ганц хоёроороо хүмүүст харагдах тохиолдол байдаг. Харин энэ сарын 23-нд Юннань мужийн Го Лигүн уулын Бай Хуалин тосгоны иргэд 30 гаруй Сипахын бужмар сүрэглэн нисч байгааг олж үзжээ. Энгийн үед төдийлөн харагдахгүй Сипахын бужмар сүрэглэсэн нь шувуу сонирхогчид болон шувууны гэрэл зурагчдын анхаарлыг татаад байна. Сипахын бужмар нь зөвхөн Хуанчи хэмээх мод дээр суух бөгөөд модны мөчир намианд далдлагдан нууцлагдмал байдлаар амьдардаг, зүрх багатай шувууны төрөл юм. Юннань мужийн Го Лигүн уул нь шувуу сонирхогчид болон шувууны гэрэл зурагчдын зорин очих хамгийн дуртай газрын нэг юм. Тухайн ууланд 525 төрлийн шувуу байдаг. Энэ нь Юннань мужид байдаг 958 төрлийн шувууны 54.8 хувийг эзэлдэг, харин Хятад улсын хэмжээнд бүртгэгдсэн 1400 төрлийн шувууны 37.5 хувийг нь эзэлдэг аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр