CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сар шинийн баяраар 821 тэрбум юаньд зарцуулжээ

02-20-2021 13:28

Сар шинийн баярын амралтын үеэр Хятад улсад 1.4 тэрбум хэрэглэгч 800 тэрбум юаныг давсан мөнгөөр худалдан авалт хийсэн байна.

Хятадын Худалдааны яамнаас 2-р сарын 17-ны орой нийтэлсэн статистикаас үзэхэд сар шинийн баярын хугацаанд Хятад улсын хэмжээнд жижиглэнгийн худалдааны болон хоол ундны гол гол компаниудын борлуулалт 821 тэрбум юаньд хүрчээ. Энэ нь өнгөрөгч оны сар шинийн үетэй харьцуулахад 28.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Билгийн тооллын сар шинийн хэрэглээ ихэд нэмэгдсэн нь 2021 онд Хятад улсын эдийн засагт хүчтэй түлхэц болох итгэл төрүүлж байна.

Өмнөх оныхтой харьцуулахад энэ оны Хятад улсын сар шинийн баярын хугацааны хэрэглээнд цөөнгүй шинэ онцлог бий болжээ. Үүний нэг нь борлуулалтын томоохон индрүүд хэвийн ажиллаж үйлчилгээгээ тасалангүй. Уламжлалт бизнес нэгжүүдийн борлуулалт ихээхэн нэмэгдсэн төдийгүй, онлайнаар дамжсан худалдан авалт ч эрчтэй өсөв. Сар шинийн баярын эхний зургаан хоногт Хятад улсын онлайн жижиглэнгийн борлуулалтын хэмжээ 120 тэрбум юаниас давж, онлайнаар борлуулагдсан хоол ундаа өнгөрсөн оны сар шинийн үеэс 135 хувиар нэмэгджээ. Сар шинийн баярын эхний зургаан хоногт 480 сая  илгээмж хүлээн авсан нь ноднингийн мөн адил хугацааныхаас гурав дахин нэмэгдсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр