CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

И үндэстэний өөртөө засан жөүд шинээр баригдсан хөгжлийн зам

02-08-2021 11:53

Сычуань мужийн И үндэстэний өөртөө засах жөү нь Ялонг голын Ляншан уулаар урсан өнгөрөх хэсэгт байдаг. И үндэстэний оршин суудаг тус уулархаг хэсэг нь далайн түвшнээс 1500-2000 метрийн өндөрт байрлах ба Ялонг голын хоёр талын оршин суугчид өмнө нь төмөр гинжит модон хавтан бүхий хуучин дүүжин гүүрээр харилцан зорчдог байсан бол өнгөрсөн оны 10-р сард уулын хоёр талыг холбосон ган, цементээр цутгасан орчин үеийн гүүртэй болжээ. Шинэ гүүр нь 226 метр урт, 5 метр өргөн юм. 2012 оноос тус жөүгийн Мяньнин шянд хөгжлийн төсөв мөнгө хангалтай сайн биш байсан ч 2 сая юанийг шавхан гаргаснаар уулын тосгоноо гадаад ертөнцтэй холбож чаджээ. Энэ бол 10.5 километр асфальтан зам юм. 2018 оны 12-р сард зам ашиглалт орсноор тус нутгийн уулын гүнд ургадаг ховор нандин эмийн ургамал, амтат төмс, ногоон чинжүү, мөөг зэрэг зүйлсээ улсынхаа их зах зээлд нийлүүлэх болж, тэр хэрээр ардын амьдрал сайжирч байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com