CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний 2020 оны аялал

02-04-2021 13:19

Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний И Ү баруун өртөөнөөс хөдөлдөг шугам нь Казахстан, Орос, Беларусь, Польш зэрэг улс руу зорчдог. Аяллын хугацаа 21 өдөр үргэлжлэх ба эцсийн өртөө нь Испанийн нийслэл Мадрид хот аж. Ачааны галт тэрэгний энэхүү аялал нийт 13000 км замыг туулах юм. 2014 оны 11-р сарын 18-нд аялал эхлүүлсэн тус шугам нь И Ү-Европын хооронд арилжаа худалдааны шинэ коридорыг нээсэн гэж хэлж болно.

Жэжянь мужийн засаг захиргааны ажлын тайлангаас үзэхэд, 2020 онд И Ү баруун өртөөнөөс нийт 1399 удаагийн барааны зөөвөрлөлт хийгдсэн ба 1500 удаагийн ачаа тээвэрлэлтийг хийхээр зорин ажиллаж байна. "Бүс ба зам" санаачлагын нэгэн жишээ болсон тус шугам Хятад-Европ чиглэлийн бараа тээвэрлэлтийг аюулгүй тогтвортой байлгахад чухал хүчин зүтгэл оруулсаар байгаа ба тээвэрлэлтийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар нэмэгджээ. Харин 2016 онтой харьцуулахад 7.3 дахин нэмэгдсэн ажээ.

2020 оны өвчин халдварын онцгой нөхцөл байдалд тус шугам нь Хятад-Европ чиглэлийн олон улсын ачаа тээврийн салбарт маш чухал үүрэг гүйцэтгээсэн болно. Агаарын усан тээвэрт цар тахлын нөлөөнд илүү өртөж байгаа бол тус төмөр замын тээвэрлэлт нь давуу тал болж байгаа юм. Энэхүү шугамаар өвчин халдварын эсрэг ажилд хэрэглэгдэх эм эмнэлгийн эд материал улс орнууд руу товлосон хугацаандаа саадгүй хүрч чадсан нь сайшаалтай.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр