CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын сар шинийн “Их нүүдэл” хөвөрч эхэллээ

01-28-2021 13:24

Хятадын иргэд дорнын уламжлалт Цагаан сарын баяраар нутаг ус буцаж, аав ээж элгэн садны хамт сар шинэ өнгөрүүлдэг билээ. Харин өвчин халдварын онцгой нөхцөл байдалтай энэ үед Цагаан сараар нутаг буцалгүй ажиллаж, амьдарч байгаа газартаа сар шинэ өнгөрүүлэхийг албан байгууллагууд ажилтнууддаа санал болгосоор байгаа ба урамшуулал ч амлаж байгаа юм. Түүнчлэн Хятадын зам тээврийн яам зорчигчиддоо тасалбараа буцаахад ямар ч төлбөргүй болгох арга хэмжээ авчээ. Энэ нь өвчин халдварын өргөжин тэлэхээс сэргийлэхэд чиглэгдэж байгаа ч 2021 оны Цагаан сарын "Их нүүдэл" энэ сарын 28-аас албан ёсоор эхлээд байгаа юм. "Их нүүдэл" нутгаа зорих урсгал болон ажилдаа эргэх урсгал гэх хоёр шат үетэй явагдах ба Сар шинийн өмнө хойно хэдэн өдөрт оргил хугацаа тохиолдох нь жил бүр адилхан байдаг. Энэ оны "Их нүүдэл" нэг сарын 28-наас гуравдугаар сарын 8-ны өдрийг хүртэл 40 хоног үргэлжлэх юм. "Их нүүдэл"-д 1.7 тэрбум тасалбар  түгээгдэнэ гэсэн тооцооллыг Хятадын зам тээврийн яам гаргаж бэлтгэл ажлыг нэгэнт хангагджээ. Ирэх 40 хоногт Хятадын төмөр зам, агаарын зам, авто замаар өдөрт дунджаар 40 сая зорчигч үйлчлүүлэх ажээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com