CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шанхай өртөө Сар шинийн тээвэрлэлтэд бэлдэж эхэллээ

01-27-2021 14:22

Сар шинийн баяр ойртохын хэрээр төрөлх нутаг, төрсөн гэртээ очиж аав ээж, ар гэрийхэнтэйгээ хамт шинэ оныг угтахаар зорчих их урсгал энэ жил ч мөн уламжлал ёсоор эхлээд байгаа юм. Тэгвэл ирж буй 2021 оны Цагаан сарын зорчигч тээврийн үйлчилгээг  аюулгүй, саадгүй явуулахын тулд Хятадын Төмөр замын Шанхай хотын салбар компани бэлтгэл ажилдаа шуударчээ. Уг өртөө өвчин халдварын онцгой байдлын дүрэм журмыг ягштал мөрдөж байгаа юм. Тэд өртөөнд орох зорчигчдыг бөөгнөрөл үүсгэхгүй зохицуулах, биеийн халууныг хэмжихээс гадна Хятадын Төрийн зөвлөлийн тусгай зохицуулалтаар хэрэгжүүлсэн, бүх иргэдийн эрүүл мэндийн байдал болон өнгөрсөн 14 хоногт зорчсон газрыг их датад суурилсан оновчтой тодорхойлох APP-аар зорчих хөдөлгөөнд оролцоход эрсдэлтэй эсэх мэдээллийг шалгаж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com