CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үнэгүй маск тараагч ухаалаг машин

01-26-2021 14:03

БНХАУ-ын Хүнань мужийн Чанша хотын хоёрдугаар метроны 23 өртөөнд үнэгүй маск тараагч ухаалаг машиныг энэ сарын 24-нөөс суурилуулсан аж. Метрогоор зорчигчид өдөр бүр хүн болгон нэг ширхэг маск үнэгүй авч болох юм. Зорчигчид гар утсаар QR кодыг уншуулан маскаа авах юм байна. Тус хотын бусад шугамын метроны өртөө ч  үнэгүй маск тараагч ухаалаг машиныг суурилуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com