CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Давосын хөтөлбөрийн уулзалтад үг хэлэв

01-26-2021 11:35

Хятад улсын дарга Ши Жиньпин 25-нд Бээжинд видео хэлбэрээр дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Давосын хөтөлбөрийн яриа уулзалтад үг хэллээ.

Дэлхий нийтийн өмнө нүүрлээд байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд олон талт үзлийг хадгалан, хүн төрөлхтний хувь заяны хамтын цогцыг байгуулах нь ирээдийн гарц юм. 21-р зууны олон талт үзэл бол шинэчлэлийг санаачилж, ирээдүйд хандаж, олон талт үзлийн гол үнэ цэнэ болон үндсэн зарчмыг баримталж, дэлхийн байдалд үндэслэж, дэлхийн чанартай сорилтын шаардлагын дагуу өргөн хүрээнд зөвшилцөх ёстой. Үүнд Хятад улс өвчин халдварын эсрэг ажлын хүрээнд олон улс оронтой үргэлжлэн хамтран ажилласаар байх болно. Хятад улс илүү нээлттэйгээр тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжүүлэн олон улсын харилцааны шинэ байдлыг бий болгон хүн төрөлхтний хувь заяны хамтын цогцыг байгуулахын төлөө үргэлжлүүлэн зүтгэнэ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com