CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Монголын уламжлалт эмнэлгийг онлайнаар ажиллуулж байна

01-25-2021 13:31

ӨМӨЗО-ны Олон улсын монгол эмнэлгийн онлайн эмнэлэг 21-ний өдөр ажлаа эхлүүллээ. Энэ бол Хятад улс дахь анхны монгол анагаах ухааны онлайн эмнэлэг юм.

Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлгийн захирал Чэнь Саран хэлэхдээ: "Онлайн эмнэлэг ажиллуулснаар өвчтөн цахимаар бүртгэгдэж, зөвлөгөө авах, оношилгооны хариугаа мэдээлэх, эм бэлдмэлээ захиалах, эрүүл мэндийн хяналтад хамрагдах зэргээр эмнэлгийн бүх төрлийн үйлчилгээ авах боломжтой боллоо. Өвчтөний хүсэлт шаардлагын дагуу видео, утсаар холбогдох юм уу эсвэл коммент бичих гэх мэт хэлбэрээр үйлчилнэ" гэж хэллээ.

Урт хугацаанд эм уух шаардлагатай суурь өвчтэй хүмүүс онлайн клиник болон эмийн сангийн үйлчилгээний журмаар эмээ захиалж, газар дээр нь очиж эмээ авах юм уу, эсвэл гэртээ дуудан хүргүүлэх боломжтой. Эмч, өвчтөн, эмийн сан, эмнэлэг хоорондын бүх харилцаа холбоо нь ил, хяналтад байгаа учраас үр дүнтэй, аюулгүй байдлыг хангадаг гэж Чэнь Саран ярьж байлаа.

ӨМӨЗО-ны Олон улсын монгол эмнэлгийн онлайн эмнэлэг нь “Интернет+эмчилгээ” санаачлага болон цар тахлаас урьдчилан сэргийлж хянах ажлыг байнгын болгож буй нөхцөлд эмчилгээ үйлчилгээ эхлүүлж байна. Монгол анагаах ухааны эмчилгээ үйлчилгээний загварыг цаашид шинэчлэн сайжруулахын төлөө хичээн зүтгэж ажиллаж байна.

微信→发现→小程序→国际蒙医院线上就医服务→...

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр