CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хоёр аймаг Бээжинтэй хурдны төмөр замаар холбогдов

01-22-2021 11:51

Хятадын Үндэсний төмөр замын групп ХК-аас мэдээлж буйгаар энэ сарын 22-нд Улаахад-Бээжин чиглэлийн хурдны төмөр зам ашиглалт орсон байна. Улаанхад аймаг нь ӨМӨЗО-ны дунд хэсгэт байрлах ба Бээжингээс хамгийн ойрхон аймаг юм. Өмнө нь тус аймгаас руу галт тэргээр 10 гаруй цаг аялж нийслэл хотноо хүрдэг бол одоо хурдны галт тэргээр 2 цаг 41 минутад оччих болмжтой. Өнөөдрийн байдлаар өвчин халдварын онцгой нөхцлөөс шалтгаалан өдөрт G3651/G3652 гэх ээлжийн галт тэрэг аялж байна. Мөн G3653/G3654 гэх хурдны галт тэрэг ээлжинд явах ба аялал эхлүүлэх хугацааг өвчин халдварын байдлаас шалтгаалан олон нийтэд зарлах юм байна. Тасалбарыг гар утасны 12306 аппликэйшнээр захиалах юм.

Жирэм-Бээжин чиглэлийн хурдны галт төмөр зам энэ сарын 21-ээс ашиглалт орж хурдны галт тэрэг зорчиж эхэлсэн байна. Тус аймаг нь Улаанхад аймгийн зүүн талд хаяа залган байрлах аж. Жирэм-Бээжин чиглэлд өмнө нь 15 цаг гаруй хугацаа зарцуулан аялж байсан бол хурдны галт тэрэгтэй болсноор аяллын хугацаа 3 цаг 49 минут болсон бөгөөд тасалбарыг мөн 12306 аппликэйшнээр захиалах юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр