CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжин-Харбины хооронд хурдны галт тэрэг зорчиж эхлэв

01-22-2021 11:33

Хятадын Үндэсний төмөр замын групп ХК-аас мэдээлснээр Бээжин-Чэн Дэ хүрэх хэсгийн хурдны төмөр зам 2021 оны 01-р сарын 22-ны өдөр ашиглалтад оржээ. Энэ хэсэг ашиглалтад орсон нь Бээжин-Харбины хурдны төмөр замыг холбосон онцлох үйл явдал болж байгаа юм. Ийнхүү Хятадын хамгийн зүүн хойд нутгийн гурван муж  нийслэл Бээжинтэй хурдны замаар холбогджээ. Тус хурдны замын бүх урт нь 1198 километр, дээд хурд 350км/цаг. Бээжин-Шэнь Ян,  Бээжин-Харбин өртөө хоорондын хугацаа нь 02 цаг 44 минут, 04 цаг 52 минут аж. Зүүн хойдын гурван муж Бээжинтэй хурдны замаар холбогдсон нь эдийн засгийн хөгжилд маш эергээр нөлөөлөх нь дамжиггүй юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр