CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадад халдварын шинэ тохиолдол 118 нэмэгдэв

01-19-2021 11:26

Нэгдүгээр сарын 18-ны 0-24 цагийн байдлаар, Хятадын 31 муж болон Шиньжяны үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпуст коронавируст уушгины халдварын шинэ тохиолдол 118-аар нэмэгдлээ. Үүний 12 тохиолдол нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн ба дотоодод 106 тохиолдол бүртгэгдсэн байна. Нас барсан болон сэжигтэй тохиолдол шинээр нэмэгдээгүй Хятадын эрүүлийг хамгаалах үндэсний хорооны 19-ны өдрийн мэдэгдэлд дурджээ. 

Мөн өдөр 32 өвчтөн эдгэрэн эмнэлгээс гарсан бол ойрын хавьтлын 1286 хүнийг эмнэлгийн ажиглалтаас гаргасан байна. Хүнд өвчтөн өмнөх өдрөөсөө 18-аар нэмэгджээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр