CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жяжуаньд тусгаарлан хянах төв байгуулж байна

01-19-2021 13:36

БНХАУ-ын Хэбэй мужийн Шижяжуань хотод “COVID-19” халдварыг тусгаарлан хянах эмнэлэг барих ажлыг Хятадын төмөр замын 14-р товчоо,12-р товчоонд үүрэг болгожээ. Энэ сарын 14-нд эхэлсэн тус ажил дээр одоо 100 машин механизм, 600 гаруй хүн 24 цагаар тасралтгүй ажиллаж байна. 500 мү буюу 33.33 га талбайд 3000 таслагчтай тусгаарлан хянах байрны барилгын ажил амжилттай явагдсаар байна. Одоогийн байдлаар түр хугацааны байшинг угсрах ажил хийгдэж буй бөгөөд эдгээр байшинг голдуу халдвар авсан өвчтөнтэй ойр харилцсан хүмүүсийг тусгаарлан, эмнэлгийн ажиглалтад хамруулахад ашиглах ажээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ