CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улсын Маглев галт тэрэгний хөгжил

01-14-2021 13:36

Маглев галт тэрэг нь сорнжин орчинд өөрийгөө хөвүүлэх, чиглүүлэх, тогтворжуулах чадамж бүхий технологиор бүтээгдсэн хурдны галт тэрэг юм. Сүүлийн жилүүдэд Хятад улсын Маглев галт тэрэгний судалгаа амжилтаар дүүрэн байна. Үүний нэг жишээ нь Сычуань мужийн Чэндү хотын Баруун өмнөдийн зам тээврийн их сургуульд Хятад улсын бие даан судлан хөгжүүлсэн 620 километр/цаг хурдтай Маглев галт тэрэг болон уг галт тэрэгний хурдны зам шугамын эх загварыг энэ сарын 13-нд олон нийтэд танилцуулжээ. Баруун өмнөдийн зам тээврийн их сургуульд Хятад улсын Маглев галт тэрэгний судалгааны лаборатор болон 165 метр бүхий туршилтын зам шугам байдаг. Уг сургуулийн судалгааны баг Хятадын Жүнчэ компани, Хятадын төмөр замын корпорацийн эрдэмтэдтэй хамтран ажилладаг.

Соронзон орчинд өөрийгөө хөвүүлэх, чиглүүлэх, тогтворжуулах чадамж бүхий технологиор бүтээгдсэн Маглев галт тэрэг нь ирээдүйн вакум дамжуулах хоолойн зам тээврийн хувьсгалтай илүү уялдан ажиллах боломжтой юм. Маглев галт тэрэг нь онолын хувьд ирээдүйн вакум дамжуулах хоолойн замаар 1000 километр/цаг илүү хурдаар зорчих боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр