CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эрээн боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг хамгийн олон удаа зорчжээ

01-11-2021 14:30

Эрээн хотын хилийн шалган нэвтрүүлэх газраас нэгдүгээр сарын 8-нд мэдээлснээр 2020 онд Эрээн боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг 2379 удаа зорчсон нь  өнгөрсөн оны мөн үеэс 53,3 хувиар нэмэгджээ. Энэ нь түүхэн дээд амжилт болж буй үзүүлэлт аж. Хилийн шалган нэвтрүүлэх ажлыг түргэн шуурхай зохион байгуулж галт тэргэний шалгалтыг цахимжуулжээ. Мөн хилийн шалган нэвтрүүлэх хугацааг 24 цаг болгож жижүүрлэн ажилласан байна. Ингэснээр тус боомтоор дамжин өнгөрөх галт тэрэг түргэн шуурхай нэвтрэх боломж бүрджээ. Эрээн нь Хятад Монголын хамгийн том боомт төдийгүй Хятад-Европийн чиглэлийн галт тэрэгний чухал гарц болон өргөжлөө. Өнөөдрийн байдлаар Хятад-Европийн чилглэлийн 43 шугам Эрээн хотоор дамжин өнгөрч байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ