CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадууд “Тэнгэрийн нүд” дурангаа дэлхийд нээлттэй болгоно

01-05-2021 10:38

“Тэнгэрийн нүд” буюу FAST дурангийн диаметр нь 500 метр бөгөөд бөмбөлгөн хэлбэртэй. Сансар огторгуйгаас ирж буй гэрэл, цахилгаан долгионыг хураан авч, мэргэжлийн түвшинд судалгаа шинжилгээ хийх зориулалт бүхий хэмжих багаж юм. Хятадын Шинжлэх ухааны академи болон Одон орон судлалын төвийн их бүтээн байгуулалтын үр дүнгээр бий болсон “Тэнгэрийн нүд” буюу FAST дуран 2016 оны 9-р сарын 25 -ны өдөр туршилтаар ажиллаж эхэлсэн юм. Харин 2021 оны 4-р сарын 1-нээс тус дуранг шинжлэх ухааны зориулалтаар дэлхий нийтийн эрдэмтэд ашиглах эрх нээлтэй болох юм. 

“Тэнгэрийн нүд”-ийг барьж байгуулах газрыг сонгохоос эхлээд туршилтаар ажиллах хүртэл нийтдээ 22 жилийг зарцуулжээ.“Тэнгэрийн нүд” нь диаметрээрээ дэлхийд тэргүүлээд зогсохгүй, Хятад улсын шинжлэх ухаан судалгааны томоохон амжилт төдийгүй, инновацийг хөгжилд чухал дэвшил авчирсан юм.“Тэнгэрийн нүд” нь 4450 хэсэг ойлтын хавтан болон дурангийн нүд гэсэн хоёр хэсгээс бүтжээ. Дурангийн нүд нь сансар орчлонгоос долгион хүлээн авах хамгийн гол төхөөрөмж нь юм байна.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com