CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын хэрэглээний зах зээл сэргэсээр байна

01-04-2021 14:36

2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн China UnionPay статистик тоон мэдээлэлд банк хоорондын гүйлгээний нийт хэмжээ 359.2 тэрбум юаньд хүрсэн нь 2020 оны шинэ жилийн эхний өдрийн хэмжээтэй үндсэндээ ижил байв.

2021 оны шинэ жилийн эхний өдөр хэрэглээний өсөлтөөр Жэжян, Шааньси, Ганьсу, Гуйжөү зэрэг нутаг Хятадад тэргүүлэв. Нийтийн хоолны салбарт Хармөрөн, Өвөрмонгол, Шаньси нутгийн хэрэглээний өсөлт нь хамгийн өндөр, худалдан авалтын хувьд Жянсу, Гуйжөү, Шаньдун зэрэг мужууд тэргүүллээ. Тээврийн хувьд Шааньси, Гуанши, Шанхай бүс нутгийн хэрэглээний хэмжээ өсөлтөөр хамгийн шуурхайд тооцогджээ.

БНХАУ-ын Худалдааны яамны дэргэдэх судалгааны хүрээлэнгийн Гүйлгээ ба хэрэглээг судлах төвийн дэд захирал Гуань Лишинь хэлэхдээ: Дотоодын эрэлт хэрэгцээг өргөжүүлэх, хэрэглээг дэмжих зорилго бүхий урамшууллын бодлогууд нь хэрэглээний чадавхийг сайжруулах, эрэлт хэрэгцээг идэвхжүүлэх бодит арга хэмжээ болов.Онлайн болон офлайн хэрэглээний уялдааг хурдасгаж, бизнесийн шинэ хэлбэр, шинэ арга барилын инноваци илүү эрүүл, тогтвортой хөгжих болно гэж ярьсан байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр