CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлхийн хамгийн өндөр настай панда үхэв

12-22-2020 11:38

 Чүнчингийн амьтны хүрээлэнгээс энэ сарын 21-нд мэдээлсэнээр, дэлхийн хамгийн өндөр настай панда Шиньшин энэ сарын 8-нд үхжээ. 38 жил 4 сар насалсан Шиньшин нь хүнтэй харьцуулбал 110 насалсантай тэнцэх юм. 2020 оны наймдугаар сарын 17-нд 38 насны төрсөн өдөр нь болж байсан билээ. Панда Шиньшиний удмын дугаар нь 253, эмэгчин, 1982 оны наймдугаар сард Сычуаний Баошин гэмээх газарт төржээ. 1983 оны зургаан сард Чүнчины амьтны хүрээлэнд хүргэгдэн ирсэн байна.

Сүүлийн өдрүүдэд панда судлагч эрдэмтэд анатоми, эмгэг судлалын анализ, иж бүрэн дүн шинжилгээ хийж Шиньшиний үхсэн шалтгааныг тогтоов. Хөгшрөлтөөс болж олон эрхтэний дутагдалд орж, хоол боловсруулах эрхтэн муудан доройтож, үүний улмаас хоол боловсруулах эрхтний болон амьсгалын замын хоёрдогч халдвараар нас эцэслэсэн гэжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com