CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Гурван хавцлын усан санд хангалттай ус хуримтлагдав

10-30-2020 09:55

Хятад улсын хамгийн том гол Хөхмөрний гурван хавцлын усан санд энэ сарын 28-ны 14 цагийн байдлаар 175 метр гүнтэй ус хураагдсан байна. Энэ нь тус усан сангийн хамгийн их ус хадгалах хэмжээ юм. Уг усан сан 2010 оноос 11 жил дараалан 175 метр гүнтэй усыг тухайн санд хадгалан авч өвөл хаврын хугацаанд хэрэглэх усыг батлан хариуцаж байна. Хуримтуулсан энэхүү усыг мөн цахилгаан гаргах, амь ахуйн тэнцвэр, усан тээвэр зэрэгт ашиглах юм. Одоогийн байдлаар Гурван хавцлын усан сангийн үйл ажиллагаа хэвийн байдалдаа орж, тогтвортой ажиллаж байна.

Хөхмөрөний Гурван хавцлын том байгууламжийн баруун тал нь Чүнчин хотоос эх авч, зүүншлэн Хүбэй мужийн И Чан хот хүрдэг. Нийт урт нь 192 километр. Гурван хавцал гэж нэрлэж буй учир нь Чю Тан хавцал, Ү Шя хавцал, Шилин хавцал уг байгууламжийн бүсэд байдгаас тэгж нэрлэдэг болжээ. Тус байгууламж нь Гурван хавцлын усан сан, цахилгаан станц, үерийг залах зэрэг хэсгээс бүрэлдэх аж. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр