CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Далай дээр баригдаж буй гүүр

10-30-2020 09:55

Жэжянь мужийн зам харилцааны корпорацийн барьж байгаа Жөүдай гүүрийн барилга Чанбай арлыг гаднах ертөнцтэй дэд бүтцээр холбох зорилготой аж. Уг гүүрийн хамгийн сүүлчийн хэсгийн холболт бүхий ган бүтэц бүхий дам нурууг тавьж дуусчээ. Энэ нь тухайн гүүрийн байрилгын ажил сүүлчийн шатандаа орсныг харуулж байгаа  юм.
Жөүдай гүүр нь Хятад улсын барилга угсралтын хамгийн өндөр технологиор баригдаж байгаа далай дээрх гүүр гэдгээрээ онцлог. Гүүрийн урт нь 4,169 километр, 65 дам нуруу бүхий хэсгээс бүрддэг аж. Дам нуруу бүрийн урт нь 24,92 метр, өргөн нь 9 метр, 45,5 тонн хүндтэй, далайгаас 1,8 метр өндөрт баригдаж байна. Энэ онд багтаж ашиглалтад оруулахаар чармайж байгаа тухайн гүүр ашиглалтад орсноор Чанбай арлыг гаднах ертөнцтэй зам тээврийн дэд бүтцээр холбох ажил жинхэнэ утгаар биеллээ олох юм. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр