CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хичээлийн шинэ жилийн нээлтээр “хогийн” хичээл оров

09-05-2019 16:19

 Энэ намрын хичээлийн шинэ жилийн нээлтийн баяраар Бээжингийн 100 гаруй бага дунд сургуульд хог хаягдлыг ангилан ялгах хичээл орж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, ухаалаг сонголт хийх мэдлэгийг олгож эхэлсэн тухай “Бээжингийн мэдээ” сонинд нийтэлжээ.
Дүн Си Жю Тяо бага сургуулийн хичээлийн шинэ жилийн баярын эхний өдөр далан нас сүүдэр зооглож буй байгаль орчны сайн дурын ажилтан Жү Юэ Рү хоолны хог хаягдлаар ургамал ногоог хэрхэн бордох тухай хичээлийг сургуулийн дээвэр дээрх цэцэрлэгт хүрээлэнд сурагчдад заажээ. Хүнсний хог хаягдлаар бордоо хийхийг сурсан сурагчид зөвхөн хог хаягдал ангилан ялгах мэдлэгтэй болоод зогсохгүй, байгаль орчноо давхар хайрлан хамгаалж сурна гэж тус сургуулийн багш нар үзэж байна. Дэн Ши Кү сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд хог хаягдлыг ангилан ялгахыг ухуулсан Бээжингийн зурагт хуудасны зураач иржээ. Оюутан Жан Зи Шя уг зурагт хуудсыг наймалжнаас санаа авч зурсан бөгөөд хүн бүр хог хаягдлаа ангилж, байгаль орчныг хамгаалахад гараа сунгах учиртай гэсэн утгатай ажээ. Байгаль орчны сайн дурын ажилтан Юань Ри Шэ  дахин боловсруулагдах бүтээгдэхүүн хэрэглэж, хоолны үлдэгдэл гаргахгүй байж, хортой хог хаягдлыг ангилан ялгахыг багш сурагчид, эцэг эхчүүдэд уриалав. Бээжин хот нь 2012 оноос эхлэн хог хаягдлын тухай хууль журам гарган ажиллаж байгаа юм. Гэвч ангилан ялгах асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байна. Хотын захиргаанаас хог хаягдлыг ангилан ялгахыг хуульчлан баталж, энэхүү журмыг зөрчсөн хувь хүн, албан байгууллагуудад торгуулийн арга хэмжээ авдаг болсон юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр