CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөгжлийн шинэ замыг төлөвлөх ёстой

12-16-2020 16:28

Синьхуа агентлагийн мэдээ, 15-нд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс дэлхий нийтээрээ хүчтэй арга хэмжээ авч , хүний нийгмийн хөгжлөөс шалтгаалан хүрээлэн буй орчин, байгаль ертөнцөд үзүүлэх дарамтыг бууруулж, шинэ хөгжлийн замыг төлөвлөхийг шаарджээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мөн өдөр гаргасан "2020 оны Хүн төрөлхтний хөгжлийн тайлан" -д өнөөдрийн хүн төрөлхтний хөгжлийг хэмжих стандартад нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаварлалт мөн тэрчлэн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн олборлосон түүхий материалын нийт хэмжээг багтаасан байх ёстой. Дэлхийн бөмбөрцгийн ачааллыг бууруулахын зэрэгцээ хөгжлийг биелүүлэх нь бүрэн боломжтой гэж үзэж байна гэжээ.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дарга Штайнер хэлэхдээ, Ковид-19 цар тахлын тархалт, дэлхийн дулаарал, тэгш бус байдлын тулгамдсан асуудлууд нэмэгдэж байгаа нөхцөл байдалд "бидний хөгжил гэж хэлээд байгаа зүйлийг дахин тодорхойлох цаг болсон" гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ