CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үндсэн хуульд улс орны нэгдлийн тухай тодорхой тогтоожээ

12-16-2020 16:26

 16-ны өдөр болсон Төрийн зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх газрын ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр, хэвлэлийн төлөөлөгч Жу Фэнглянь хэлэхдээ, Үндсэн хууль бол улс орны үндсэн хууль тогтоомж бөгөөд улс орны нэгдлийн тухай заалтууд маш тодорхой байдаг. Бид Тайванийн хоёр эргийн харилцааг энхийн замаар хөгжүүлэхийг тууштай дэмжиж, эх орноо энхийн замаар нэгтгэх үйл явцыг урагшлуулан, "Тайванийг тусгаар тогтнуулах" ямарваа ажиллагаанд цохилт өгч, үндэсний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна.

Сурвалжлагч, Төрийн зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх газар 12-р сарын 4-ний өдөр буюу " Үндсэн хуулийн өдөр" -т "Улс орны нэгдлийн тухай Үндсэн хуульд хэрхэн тогтоосон” тухай сурталчилгааны хуудас гаргасныг бид анхаарлаа. Хоёр эргийн харилцааны өнөөгийн нөхцөлд энэ талаар сурталчилгаа хийж буй нь Хятад улс "Үндэсний нэгдлийн хууль"-ийг гаргах гэж буй юу гэж асуув.

Үүнд холбогдуулан Жу Фэнлянь хэлэхдээ, Үндсэн хуулийг сурталчлах долоо хоногийн үеэр хүн бүр Үндсэн хуулийн агуулга, мэдлэгийн талаар маш их зүйлийг сурч мэдсэн. Үндсэн хууль нь улс орны үндсэн хууль тогтоомж бөгөөд эрх зүйн дээд статус, хууль ёсны эрх мэдэл, үр нөлөөтэй байдаг. Үндэсний нэгдлийн тухай үндсэн хуулийн заалтууд тодорхой бөгөөд бид тууштай хэрэгжүүлж байна. Бид хоёр эргийн харилцааг энхийн замаар хөгжүүлэхийг дэмжиж, эх орноо энхийн замаар нэгтгэх үйл явцыг урагшлуулан, аливаа "Тайванийг тусгаар тогтнуулах" оролдлогод цохилт өгч, улс орны бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр