CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Янь Жүнхай нуурын загас агнуурын ажил эхлэв

12-08-2020 11:16

 Янь Жүнхай нуурын загас агнуурын ажил 2020 оны 12-р сарын 1-нээс 2021 оны 1 сарын 10-ны өдөр хүртэл 40 хоногийн хугацаанд явагдана. БНХАУ-ын загас агнуурын гэрчилгээтэй 130 гаруй загас агнуурын онгоц Янь Жүнхай нууранд ичаа загас агнаж эхэллээ.

Янь Жүнхай нуур нь Юннань мужийн есөн том нуурын нэг.  Тус нууранд ичаа буюу “Мөнгөн загас” гэх загас өөр газраас ирж нутагшсан гэнэ. Ичаа загас нь нэг жилийн настай. Биеэр жижиг тус төрлийн загас нь сүрэглэн амьдардаг. Нас нь дуусаж үхсэн үед нуурын эко орчинд ачаалал үүсгэдэг. Тиймээс тогтмол хугацаанд агнах нь тус нуурын эко орчинд сайнаар нөлөөлөөд зогсохгүй загасыг хоол хүнсний салбараар дамжуулан эдийн засгийн эргэлтэд оруулахад ч тустай юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ