CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин баяр хүргэв

12-04-2020 11:42

 Чинхуа их сургуулыийн бизнес удирдлагын коллежийн зөвлөх хорооны 2020 оны хурал энэ сарын 3-нд Бээжинд болжээ. Хятад улсын дарга Ши Жиньпин уг сургуулийн бизнес удирдлагын коллежийн зөвлөх хороо байгуулагдсаны 20 жилийн ойд видеогоор баяр хүргэн чухал үг хэлжээ. Тэрбээр: COVID-19 өвчин халдвар дэлхийн олон оронд тархаж, дэлхийн эдийн засагт хүн цохилт болж байна. Үүний улмаас олон улсын нөхцөл байдалд тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйлс илэрсээр байна. Улс орнууд эвлэлдэн нэгдэж, олон талт үзэл баримтлалаар нүүрлээд байгаа өвчин халдварыг даван туулах нь зүйтэй юм. Үүнд, Хятад улс дотоодын эдийн засгийн эргэлтийг идэвхижүүлэн, дотоод гадаад харилцан уялдсан эдийн засгийн шинэ байдлыг бий болгохоор хичээн ажиллаж байна. Бид гадаадад илүү их нээлтэй бодлого хэрэгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн зах зээл рүү хөрөнгө оруулалт хийж улс орнуудтай хөгжлийн боломжийг тэгш хуваалцан идэвхитэй ажиллаж дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хувь нэмэр оруулах болно. Хятад улс боловсрол болон технологийн салбарт олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Ийнхүү Чинхуа их сургуулийн бизнес удирдлагын коллежийн зөвлөх хороо Хятад улсын хөгжлийн төлөө арга бодлого, зөвлөгөө өгөн ажиллахаар болов.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ