CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Бүс ба зам” сэтгүүлчийн байгууллагын 2020 оны форум болов

11-27-2020 10:46

“Бүс ба зам” сэтгүүлчийн байгууллагын 2020 оны форум 26-нд цахим хэлбэрээр явагдаж, дэлхийн 60 гаруй улс орон, бүс нутгийн сэтгүүлчдийн байгууллагын 120 гаруй хариуцлагатан “эв санаа нэгтэй хамтран ажиллаж, хувь заяагаа нэгтгэе: Тахлын дараах эрин үеийн хэвлэл мэдээллийн солилцоо” сэдвийн хүрээнд санал бодлоо солилцжээ.

ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, Төрийн зөвлөлийн Хэвлэлийн албаны дарга Шүй Линь хэлсэн үгэндээ: Цар тахалтай тэмцэх явцад улс орнуудын хэвлэлийн ажилтнууд аюул эрсдэл, хатуу бэрхийг үл хайхран улс орнуудын ард түмэн тахалтай тэмцэж буй тухай мэдээ мэдээллийг цаг тухайд нь шуурхай мэдээлсэн төдийгүй, улс орнууд харилцан итгэлцэж, найрамдлаа зузаатгахын гэрч болж ирсэн юм. Сэтгүүлчдийн байгууллага үргэлжлэн “хамтаар зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах” зарчмыг барьж, солилцоогоо гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөн, харилцан ойлголцол, итгэлцлээ бэхжүүлэн, дэлхий нийтэд эдийн засгаа сэргээх итгэлийг уламжилж, улс орнуудын ард түмэнд сэтгэлийн улам их дэм өгч ажиллахыг хүсэж байна гэжээ.

“Бүс ба зам” сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагааны платформын тэргүүлэгчдийн бүлгэмийн анхны ээлжит дарга, Аргентины Буэнос-Айрес сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дарга Лидия Факале хэлэхдээ, хэдийгээр цар тахлын нөлөөг авсан ч “бүс ба зам” сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагааны платформ сүүлийн нэг жилийн турш их олон ажлыг амжуулж, гишүүн байгууллагуудаа зохион байгуулж, хамтаар цар тахалтай тэмцэх, үйл явдлыг үнэн бодитойгоор нь мэдээлэх, хуурамч мэдээ мэдээлэлд цохилт өгөх зэрэг талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэж ирлээ гэв.

Индонез, Орос, Латин Америк, Пакистан, Латви зэрэг улс орон, бүс нутгийн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Бангладешийн Хэвлэл мэдээллийн ажиглагч байгууллагын хариуцлагатан зэрэг хүмүүс илтгэл тавьж, КОВИД-19 цар тахал гаарч буй нөхцөлд гишүүд мэдээ мэдээллээ шуурхай солилцож, харилцан дэмжиж туслан, тухайлсан ажлынхаа зориг санааг хэлбэрэлтгүй баримталж, ухаалаг дуу хоолойг дамжуулан, торгоны замын үзэл баримтлал болон “хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц”-ын үзэл баримтлалыг сайтар тайлбарлах ёстой хэмээн санал нэгтэй үзжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ