Ши Жиньпин БРИКС-ын орнуудын удирдагчдын хуралд үг хэлжээ
11-18-2020 11:24

БРИКС-ын орнуудын удирдагчдын 12-р уулзалт энэ сарын 17-нд видео хэлбэрээр зохиогдов. Хятад улсын дарга Ши Жиньпин уулзалтад оролцож чухал үг хэллээ. Тэрбээр, Өнөөдөр цар тахал болон зуун жилд тохиогоогүй том сорилт давхцан, олон улсын нөхцөл байдалд өөрчлөлт гарч байна. Хүн төрөлхтний нийгэм өнгөрсөн зуун жилд байгаагүй хүнд цар тахлыг даван туулах, дэлхийн эдийн засаг өнгөрсөн зууны 30-аад онд болсон их хямралаас хойших хамгийн хүнд уналтад орлоо. Гэхдээ энх тайван, хөгжил хэмээх цаг үеийн гол сэдэв өөрчлөгдөөгүй, дэлхийн олон туйлт байдал болон эдийн засгийн даяаршлын цаг үеийн урсгал ч өөрчлөгдөөгүй хэвээр байна. Бид ард иргэдийнхээ аз жаргалын төлөө, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг баримтлан, бодит үйл ажиллагаагаар сайн сайхан дэлхий ертөнцийг бүтээн байгуулахад оруулбаас зохих хувь нэмрээ оруулах ёстой.
Нэг: Олон талт болон нэг талт үзэл, төв шударга болон дээрэлхүү байх сонголтын өмнө БРИКС-ын орнууд олон улсын шударга төв ёсыг хамгаалан, олон талт үзлийн далбааг өндөрт мандуулан, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг хамгаалан, НҮБ-аар төв болгосон олон улсын систем, олон улсын хуулиар үндэс болгосон олон улсын дэг журмыг хамгаалах болно.
Хоёр: Өвчин халдварын эсрэг ажилд эв санаа нэгтэй, шинжлэх ухаанчаар сэргийлэлт хийх нь халдвар тархалтыг таслан зогсоох хамгийн зөв шийдэл гэдгийг практик харуулсан юм. бид олон улсын хамтарсан сэргийлэлтийг дэмжин ажиллаж, ДЭМБ-ын чухал үйдлийг гүйцэд бадруулан, вакцин хэрэгтэй БРИКС-ын орнуудтай Хятадын тал идэхвтэй хамтран ажиллах болно. Мөн уламжлалт эм эмчилгээг COVID-19 өвчин халдварыг эсрэг ажилд хослуулахыг судлаж, ярилцах болно. БРИКС-ын орнуудын вакцин судлалын төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд Хятадын тал нэгэнт вакцин судлалын төвийг байгуулж, интернетийн болон интернет бус хамтын ажиллагааны хэлбэрээр таван оронтой вакцины хамтарсан судалгаа, туршилт, хамтарсан үйлдвэр байгуулан, үйлдвэрлэх зөвшөөрөл олгох, стандартыг харилцан хүлээн зөвшөөрөх зэрэг ажлуудыг цаг хугацаатай уралдан хийж байна.
Гурав: Халдварыг ашиглан "Даяаршлыг сөрөх", "Эдийн засгаа ангид байлгах", "Зэрэгцэн урагшлах систем" гээчийг хөөрөгдөх нь эцсийн эцэст өөрийн болон бусад орнуудын хамтын ашиг сонирхлыг хохироох болно. Өнөөгийн нөхцөл байдалд бид нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулахыг тууштай дэмжиж, үндэсний аюулгүй байдал гэх нэрээр худалдааг ивээх үзлийг дэмжихийг эсэргүүцэх болно.
Дөрөв: Бидний хөгжил иргэдийн амьдралыг сайжруулахыг хамгийн тэргүүнд таввж, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах болно. "НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр" дагуу олон улсын хамтын ажиллагаагаар төв болгон ядуурлыг бууруулах, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн барилга байгууламж зэрэг салбарт илүү их хөрөнгө оруулалт санхүүжилтыг чиглүүлэх болно.
Тав: Дэлхийн дулаарал нь халдварын улмаас зогсохгүй. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авах ажлыг хэрхэвч сулруулж болохгүй. Хятад улс өөрийн хөгжлийн түвшинд дүйх олон улсын үүрэг хариуцлагаа хүлээж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах ажилд үргэлжлүүлэн хүчин зүтгэх болно. Хятад улс нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 2030 оноос өмнө дээд түвшинд тогтоон барьж, 2060 оноос өмнө хүчилтөрөгч болон нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг тэнцвэржүүлэх болно. Бид хэлсэндээ хүрнэ.
