CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр батлагдлаа

11-18-2020 11:18

Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр буюу RCEP энэ сарын 15-нд гишүүн орнуудын оролцоотойгоор хүчин төгөлдөр болов. Уг хэлэлцээрийг Хятад, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Шинэ Зеланд болон Индонез, Малайз, Филиппин, Тайланд, Сингапур, Бруней, Камбож, Лаос, Мьянмар, Вьетнам зэрэг АСЕАН-ы гишүүн 15 гишүүн орон найман жилийн турш хэлэлцсэний дүнд гарын үсэг зуран баталгаажууллаа. RCEP-т гарын үсэг зурснаар дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүс мэндлэн, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжоор хангагдаж байгаа юм. 

Тус олон улсын чөлөөт худалдааны бүс нь 2.27 тэрбум хүн амыг хамарна. Хэлэлцээрт хамрагдсан бүсийн экспортын хэмжээ 5.2 их наяд ам долларт хүрэх бөгөөд дэлхийн эсспортын 30 хувийг эзлэх юм. Уг хэлэлцээрийг 2012 оноос эхлүүлсэн ба найман жилийн хугацаанд 31 удаа албан ёсны хэлэлцээ хийсэн байдаг. Хууль эрхзүйтэй холбоотой 14000 гаруй хуудас текстийг хянан баталсан юм. Энэхүү хэлэлцээр нь Зүүн азийн эдийн засгийн интеграцийн бүтээн байгуулалтын явц дахь сүүлийн 20 жилийн хамгийн том амжилт юм. Ганц жишээ дурдахад RCEP хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр Өмнөд Солонгосоос Индонезид экспортолж буй автомашины сэлбэгийн тариф одоогийн 40 хувиас тэг болж буурах төлөвтэй байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com