CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өндөр хүчдэлийн эрчим хүчний шугамд засвар үйчилгээ хийж байна

11-18-2020 11:28

 Анхүй мужийн Хэфэй хотын Лүжянь хэмээх газарт Хятадын үндэстэний эрчим хүчний компанийн засвар үйлчилгээний ажилтнууд нисдэг тэрэг ашиглан цахилгаан шугам дээр маш яаралтай ажиллаж байна. Энэ сарын 16-ны өдрийн байдлаар ажилтнууд уг хэсгийн цахилгаан шугамын утсыг гэмтэл эсэхийг шалгаж байгаа юм. Тухайн хэсэг нь дэлхийн хамгийн өндөр хүчдэлийн ± 1100 кВ-ийн эрчим хүчний шугам болно. 1100 кВ-ийн өндөр хүчдэлийн эрчим хүчний шугамд үүсч мэдэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь ажилтнуудын ур мэргэжил шалгасан хүндхэн сорилт юм. Эрчим хүчний шугам цахилгаантай байгаа тохиолдолд шалган илрүүлж, засвар хийхэд хоёр цаг гаруйн хугацаа зарцуулах ажээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ