CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Кашгарт өвчний шинж тэмдэггүй 137 тохиолдол нэмэгдэв

10-26-2020 10:59

БНХАУ-ын Шиньжян Уйгурын ӨЗО-ны баруун өмнөд хэсэг дэх Кашгарын бүс нутгийн Кона сяньд энэ сарын 24-нд COVID-19-ын шинж тэмдэггүй нэг тохиолдол илэрчээ. Үүний улмаас Шиньжян тус тохиолдолтой ойрын болон нэг, хоёрдугаар хавьталтай хүмүүст яаралтай шинжилгээ хийхэд өчигдрийн 14 цагийн байдлаар 137 хүний дүн эерэг гарсныг тогтоожээ. Мэргэжилтний оношилсноор, эдгээр хүмүүс бүгд өвчний шинж тэмдэггүй халдвар авсан байв.

Кашгартнийт 4 сая 746.5 мянган хүнд шинжилгээ хийх шаардлагатай, одоо нэгэнтээ 2 сая 835.3 мянган хүнээс нуклейн хүчлийн шинжилгээний дээж авсан бол эдгээрээс 334.8 мянган хүний шинжилгээний дүн нь тодроод байна. Кона сяний бүх оршин суугчид буюу нийт 245 мянган хүн амд нуклейн хүчлийн шинжилгээ хийв. Үүнээс 86 мянган хүний шинжилгээний дүн гарчээ. Дээр дурдсан 137 хүнээс бусад нь бүгд сөрөг буюу халдвар аваагүй гэсэн дүгнэлт хийсэн байна.

10-р сарын 24-нд, Кашгарын бүс нутгийн Кона сяний иргэдэд тогтмол хугацаатай шинжилгээ хийх явцад COVID-19-ын шинж тэмдэггүй халдвар авсан 1 тохиолдлыг илрүүлжээ. Өвчний шинж тэмдэггүй халдвар авсан тус эмэгтэй, 17 настай, Кашгарын бүс нутгийн Кона сяний Жаньмин шянгийн хоёрдугаар тосгоны иргэн. Мөн өдөр тус өвчтөнийг Кашгарын тогтмол эмнэлэгт шилжүүлж, тусгаарлан, анагаахын ажиглалт хийж байна. Одоогийн байдлаар халуурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илрээгүй хэвээр байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр