CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хурдны замын огтлолцлыг байгуулах ухаалаг шийдэл

10-23-2020 13:59

 Хятад улсын шинээр байгуулж байгаа Лү Нань хурдны зам нь Жинжиү төмөр замтай хоорондоо 80° -ын өнцгөөр огтлолцдог байна. Хоёр зурвас зам харилцан огтлолцох  хэсгийн барилгын ажилд нэгэн ухаалаг шийдэл ашиглажээ. Тодруулбал, төмөр замын хажууд хурдны замын эргэлддэг багана босгож тус замын дээгүүр өнгөрөх огтлолцол хэсгийг төмөр замтай зэрэгцээ шугамд бариад, барилгын ажил дуусмагц замыг хөндлөнгөөр нь байршуулах юм байна. Зам дэд бүтцийн энэхүү шийдэл нь төмөр замын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй бөгөөд хурдны замын барилгын ажлыг ч саатуулахгүй юм байна. Лү Нань хурдны замын уг огтлолцолын хэсгийн хүндийн жин нь 6073 тонн байх ба Жинжиү төмөр замтай 80° -ын өнцгөөр огтлолцдог байна.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр