CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Энх тайван шударга ёсыг хамгаалсан агуу ялалтын ойг тэмдэглэв

10-20-2020 15:48

 БНХАУ-ын АЧА-ын сайн дурын цэрэг Америкийг эсэргүүцэж Солонгост тусалсан дайны 70 жилийн ойд зориулсан "Энх тайван шударга ёсыг хамгаалсан агуу ялалт" сэдэвтэй үзэсгэлэнг Хятад улсын ардын хувьсгалт цэргийн музейд гаргав. Энэ сарын 19-нд, Хятад улсын нам төрийн удирдлага Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жо Лэжи, Нань Жэн, Ван Чишань нар тус үзэсгэлэнг үзэж танилцлаа.
Ши Жиньпин: 70 жилийн өмнө энх тайван шударга ёсыг хамгаалан, эзэрхэг түрэмгийтнийг эсэргүүцэхээр Хятад улсын нам засгийн газар Америкийг эсэргүүцэж Солонгост туслах шийдвэр гаргаж байсан билээ. Энэ бол улс орноо хамгаалах түүхэн шийдвэр байсан. БНХАУ-ын АЧА-ын сайн дурын цэрэг шударга ёсыг дээдлэн Солонгосын цэрэгтэй нэгдэж, цус урсган байж дайны агуу ялалтыг тэмцэн олсон билээ. Энэ нь мөн дэлхийн болон хүмүүн төрөлхтний хөгжилд оруулсан агуу их хувь нэмэр юм. Тус дайны ялалт нь шударга ёсны ялалт, энх тайвны ялалт, ард түмний ялалт юм гэжээ. БНХАУ-ын АЧА-ын сайн дурын цэргийн эрэлхэг баатар зориг санаа, намын түүхээс суралцан, өөчлөлт шинчлэлийг баримтлан, социалист үзэл баримтлалаар нам цэрэг ард түмнийг эвлэлдүүлэн, намаар төв болгосон нэгдмэл удирдлагаар анх тавьсан андгай тангаргаа үл умартаж, ялалтын төлөө тэмцэх зоригоо дайчлан чинээлэг нийгмийг байгуулах, Хятадын онцлогтой социалист улс орны бүтээн байгуулалтын их ялалтыг олохын төлөө уйгагүй чармайж, дэлхийн энх тайвныг хамгаалах хүмүүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хувь нэмэр оруулах хэрэгтэй гэв.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр