CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин тэнгисийн явган цэргийн штабт ажиллав

10-14-2020 11:38

Хятад улсын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин энэ сарын 13-нд Тэнгисийн явган цэргийн төв штабт ажиллалаа.
Ши Жиньпин: Тэнгисийн явган цэрэг нь үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, мөн улс үндэстнийхээ тэнгисийн ашиг сонирхол, хилийн чанад дахь үндэсний ашиг сонирхлыг хамгаалах зэрэг чухал үүрэг хариуцлагыг хүлээж байгааг онцлон тэмдэглэв. Цэрэг армийг намын  үзэл баримтлалаар зэвсэглэн, шинэ эриний цэргийн стратегийг хэрэгжүүлэн, байлдааны чадварыг сайжруулахын зэрэгцээ олон талт, түргэн шуурхай, төрөл бүрийн чадавхыг нэгтгэсэн хүчирхэг арми болох хэрэгтэй гэжээ.
Тэнгисийн явган цэргийн анги нь 2017 онд ХКН, Цэргийн төв зөвлөлийн үндэсний батлан хамгаалах, цэргийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх шийдвэрийн хүрээнд бодлогын дагуу байгуулагдсан юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ