CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Далянь дахь олон улсын аж үйлдвэрийн 22 дахь яармаг

10-12-2020 13:36

Хятадын Далянь хотын Хайшин үзэсгэлэнгийн төвд энэ сарын 10-ны өдөр эхэлсэн Олон улсын аж үйлдвэрийн 22 дахь яармагт Япон, Герман, Их Британи, Итали, Франц зэрэг 13 улс орны 400 орчим компани оролцож байна. Яармагт гадаад брэнд 35 хувийг эзэлж байгаа ажээ. Харин тоног төхөөрөмж 30 орчим хувийг эзэлсэн бол сүүлийн үеийн шинэ материал, эд анги нь 50 гаруй хувийг эзлэв. 

Нийт гурав хоног үргэлжлэх тус үзэсгэлэн худалдаанд машины багаж хэрэгсэл, робот, үйлдвэрийн инноваци бүтээгдэхүүн, электроникийн үйлдвэр, өнгөт төмөрлөг тоног төхөөрөмж, гагнах, зүсэх, цутгах зэрэгт зориулсан төхөөрөмжүүд дэлгэгджээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр