Цар тахлын голомтод ажилласан залуус хуучны тосгонд очиж хуримлацгаав
09-27-2020 11:21
Шанхай хотын Жиньшань дүүргийн Фэнжин хэмээх Хятадын хуучны соёлыг хадгалсан тосгонд энэ сарын 26-нд хорин залуу хос хуримаа хийжээ. Тэдгээр залуус нь Шанхай, Жяньсү, Жэян зэрэг газраас очсон байна. Хуримлагч хосуудын нийтлэг нэг зүйл бол COVID-19 өвчин халдварын өмнөд фронтод биечлэн ажилласан эмнэлэг, цагдаагийн болон сайн дурын ажилтнууд юм.
Хятадын хуучны соёлын өвийг гайхуулагч Фэнжин тосгон нь 2005 оноос Хятадын уламжилалт хуримын гэрлэлийн үйлчилгээ хийж эхэлжээ. Цар тахлын голомтод ажилласан залуус хайрын гэрчлэлээ хуучны тосгонд зорин хийлгэсэн нь ихээхэн сонин содон үйл явдал боллоо.