CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Элбэг хураалтын баяр

09-23-2020 14:10

Энэ сарын 22-нд Хятад улсын тариаланчдын элбэг хураалтын гурав дахь баяр тохиолоо. Өнөөдрийн байдлаар Хятад улс даяар ургац хураалтын ажил ид явагдаж байна. Хятадын өнцөг булан бүрт хөдөрмөрч түмэн элбэг хураалт авч магнай тэнүүн байна. Тариалалтын ажил өвчин халдварын онцгой үед болсон нь өмнөх жилүүдээс хүндрэлтэй байсан ч ургац хураалт хэвийн явагдаж их хөдөлмөрийн ард гарч чадав. Бүх Хятадын хөдөө орон нутгийн тариаланч түмэн, орон нутгийн намын гишүүн, кадрын нэгдсэн зохион байгуулалтаар өвчин халдварын эсрэг ажлын дүрэм журмыг ягштал биелүүлж, уйгаагүй хөдөлмөрлөсний дүнд алтан намрын энэхүү цаг элбэг хураалт авч байгаа нь тийм ч амар ирсэн амжилт биш юм. Өмнөд Хятадын зарим газарт үер уснаас болж тариалалт нөхөн давтагдаж байсан ч уналт хумигдаагүй. Ингээд элбэг хураалтын мишээл тодруулсан тариаланчдын фото сурвалжилгыг хүргэж байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр