CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Хатан голын экологийн бүсийн нөхөн сэргээлтэд онцгой анхаарч байна

09-18-2020 13:38

 Хатан голыг Хятадууд “Ээж гол” гэдэг боловч энэхүү голын шар шавар, эрэг ганга, урсгалын тасалдал зэрэг нь хэдэн мянган жилийн турш Хятадын ард түмний өмнөх сорилт бэрхшээл байсаар ирсэн юм.

ХКН-ын 18-р их хурлаас хойш Ши Жиньпин хэдэн удаа Хатан голын урсгал дагуух бүс нутгуудад ажилласан юм. Өнгөрсөн оны 9-р сарын 18-нд хуралдсан тусгай сэдэвт семинарт Хатан голын урсгал дагуух бүсийн экологийн хамгаалалт болон чансаатай хөгжлийг үндэсний чухал стратеги болгосон билээ. Хатан гол нь Хөхмөрөн, Лань Цан Жян мөрний хамт Хөхнуур Төвөдийн өндөрлөгөөс эх авсан. 2016 онд Ши Жиньпин Хөхнуур мужид ажиллахдаа тусгайлан Хатан голын эхийн экологийг хамгаалахыг онцолсон байдаг.

Мөн онд гурван мөрний эх авсан газарт Хятад улс үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн анхны туршиц бүсийг байгуулж 120 мянган квадрат километр газарт төв засгийн газраас шууд нэгдэлтэй удирдлага явуулж, тусгай хамгаалалтад авсан юм. Хатан голын дээд урсгал дагуу орших Чи Лянь Шань уулан бүсэд маш баялаг ашигт малтмалын нөөцтэй бол өмнө нь их олон хүмүүс хууль бусаар олборлолт явуулж тухайн нутгийн экологийг ноцтой сүйтгэсэн байна. Ши Жиньпин олон удаа заавар өгч, уур уурхайг бүхнийг зогсоож, хөл хорьсон юм. Өнгөрсөн оны 8-р сард, тэрбээр Ганьсү мужид ажиллахдаа Чи Лянь Шань уулын экологи хамгаалалтын төв бүсэд байрлах Шаньдань адуу маллагааны газарт очиж, экологийн хамгаалалт, сэргээлтийн ажил байдлыг шалгасан бөгөөд тогтвортой хөгжлийн экологи хамгаалалтын ажлын чухлыг онцолсон юм.

Харин Хөхмөрөн болон Хатан голын сав газрыг заагласан Чиньлины нуруу экологийн аюулгүйн чухал халхавч болж байдаг. 2014-2018 онуудад Чиньлин экологи хамгаалалтын асуудлаар Ши Жиньпин зургаа удаа чухал заавар өгч, тухайн бүсэд хууль бусаар барилга байгууламж байгуулж буйг туйлбартай засаж өөрчлөх хатуу тушаал өгсөний ачаар өнөөдөр тухайн бүсийн экологи маш сайн сэргэж чаджээ.

Энэ оны 4-р сард, Ши Жиньпин Шааньши мужид ажиллахдаа хамгийн түрүүнд Чиньлин нурууны Ньюбэй үндэсний экологийн дархан цаазтай бүсэд очиж ажиллан, өнгөрснөөс сургамж авч, буруугаа залруулж, дутуугаа нөхөн, хуучин замаараа дахин явахгүй байхыг сануулсан юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр