CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Чүнчинд ухаалаг экспо болж байна

09-16-2020 14:12

 Хятад улсын Чүнчин хотноо “Ухаалаг экспо-2020” арга хэмжээ болж байна. "Ухаалаг технологиор эдийн засгаа сэлбэж, амьдралаа өнгөжүүлнэ" уриатай уг экспо нь үзэсгэлэнгийн гол талбай, салбар үзэсгэлэнгүүд мөн онлайн болон хэлбэрээр явагдсан байна. Экспод дэлхийн ухаалаг бүтээгдэхүүний сүүлийн үеийн загварууд дэлгэгджээ. Тодруулбал гэрэл илчийг зохицуулагч ухаалаг шил, Бэйдү хиймэл дагуулын навигацын ухаалаг чип, 5G ухаалаг жолоодлогын систем, 5G+AR хослуулан зайнаас засварлах технологи, компьютерын зөөлөн кийборд зэрэг бүтээгдэхүүн зэрэг орчин үеийн зүйлс байна. 551 компани экспод оролцсоны 148 нь гадаадын компани байв.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр