CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөвчийн элсэнд нарны цахилгаан станцтай болно

09-15-2020 11:17

ӨМӨЗО-ны Ордос аймгийн Далд хошууны Хөвчийн элсэнд нарны цахилгаан станц байгуулж байна. Уг төслийг "Zhong jian Zhong huan" ХХК гардан гүйцэтгэж байгаа юм. Нарны цахилгаан станцын нийт талбай нь 1200000 хавтгай дөрвөлжин метр юм. Хөвчийн элсэнд нарны цахилгаан станц байгуулагдсаны дараа үйлдвэрлэсэн цахилгаанаа Хятадын үндэстэний цахилгаан сүлжээнд нийлүүлэх аж. Тухайн төсөл нь элсэн цөлд ашиглагдалгүй өнгөрч байсан нарны энергийг үйлдвэрлэл амьдралд хэрэглэх сайн төсөл болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ